2020-12-02 16:391min00

Айраг, Замын-Үүд сумын тэг зогсолтыг энэ сарын 11-нийг хүртэл сунгалаа

1e183c367f94aa9260d61f203f4902b2a8dad97f

Дорноговь аймгийн Засаг дарга  захирамж гаргаж Айраг, Замын-Үүд сумын  тэг зогсолтыг энэ сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгалаа.

Тус аймгийн Даланжаргалан сумын Олон овоо багт тогтоосон тэг зогсолт буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн зарим төрлийн үйл ажиллагаа сэргээжээ.

Дорноговь аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж зарим худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээгээд байна. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 21 байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй