Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арваннэгдүгээр сарын 30-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 12,116 хүнд шинжилгээ хийснээс 10 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 10 тохиолдол нь нийт голомтод илэрсэн байна.
Ингээд манай улс дотоодоо илэрсэн тохиолдол 358 болж, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 801 боллоо.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод 7 шинэ тохиолдол илэрлээ.
-Архангай аймгийн голомтод 1 шинэ тохиолдол илэрлээ
-Сэлэнгэ аймгийн голомтод 1 шинэ тохиолдол илэрлээ
-Говь сүмбэр аймгийн голомтод 1 шинэ тохиолдол илэрлээ
Голомтод гарсан тохиолдлуудыг задалбал:
-Улаанбаатар хотын голомтод ойрын хавьтлаар тусгаарласан долоон хүрнээс коронавирус нэмж илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 84 боллоо. Улаанбаатар хотын долоон дүүргийн 27 хороонд батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
-Сэлэнгэ аймгийн голомтод ойрын хавьтлаар тусгаарлаж байсан нэг хүнээс коронавирус илэрч, энэ голомтын тоо 180 болсон байна.
-Архангай аймгийн Батцэнгэл суманд 190 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн байна. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн юм байна. Энэ голомтын батлагдсан тохиолдол 3 болсон байна.
-Говьсүмбэр аймагт ойрын хавьтлаар тусгаарласан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдлын тоо 4 болсон.
24 цагийн хугацаанд Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 84 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 180 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 44 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 22 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 21 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр