Засгийн газраас хол хориотой холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. УОК-ын дарга Я.Содбаатар “Массд шинжилгээ хийх ажил шаардлагатай байна. Дэлхий нийтийн жишгийг авч үзвэл 14 хоног буюу нэг нууц үеийн хугацаанд ажиллалаа. Эрүүл мэндийн яамнаас 14 хоног сунгах санал ирүүлсэн. УОК-ын дэргэд эрдэмтдийн зөвлөл 10 хоногийн хугацаатай хөл хорионы дэглэмийг сунгах нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газар хуралдаад дараах шидйвэрийг гаргаж байна.
Засгийн газраас авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, зарим аймагт үлдээе. Халдварыг хяналтад авсан, халдваргүй аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлье.
Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн одоогийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргалаа. Ингэхдээ зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээнэ” гэлээ.
Ингэснээр хөл хорио 2020 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх нь.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бусад аймгуудын хувьд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг санууллаа.