Засгийн газраас нийслэл Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгуудад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар сунгаад байна. Ингэхдээ зарим салбар, тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээх шийдвэр гараад байна. Ингээд засгийн газраас дараах 18 байгууллага хязгаарлалтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой талаар танилцууллаа.
- Эрчим хүч хангах
- Хүнсний үйлдвэр худалдаа түгээлт тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн
- Түлшний хангамж, түгээлт тээвэрлэлт
- Хот суурин усан хангамж ариутгах татуурга
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ханган нийлүүлэлт худалдаа
- Банк санхүү, Хөрөнгийн бирж
- Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, шуудан илгээмж
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага
- Малын өвс тэжээлийн үйлдвэр худалдаа тээвэрлэлт
- Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа
- Арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэр
- Хэвлэх, сав баглаа боодол
- Модон эдлэл, материалын үйлдвэрлэл
- Бараа материалын цахим худалдаа
- Үйлчилгээ хүргэлтийн үйл ажиллагаа
- Хууль тогтоох, нутгийн өөрөө удирдах, төрийн захиргааны байгууллага, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, шүүх прокурор, өмгөөлөл наториат,
- Оршуулгын гэсэн 18 үйл ажиллагааг хязгаарлалтгүй явуулна.
Н.БАТАА