Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусийн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна.
Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, Аймгийн Онцгой Комисс яаралтай арга хэмжээ авч PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хотруу илгээгээд байна. Тус суманд шуурхай штабын бүлэг байгуулж, сумын онцгой комисстой хамтран сэжигтэй тохиолдол илэрсэн бүсэд хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байгаа тул ард иргэд хөл хорионы дэглэмээ чанд сахиж, олон нийтийн сүлжээнд цацагдаад буй албан бус мэдээлэлд анхаарал болгоомжтой хандахыг хүсье хэмээн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудастаа 2020 оны 11 дүгээр сарын 28-ны 19 цагийн орчим мэдээлсэн байна.
21:00 цагийн орчим Архангай аймгийн ЗДТГ:
Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.
Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна. Энэ талаар АОК-оос эх сурвалжит мэдээллийг яг одоо өгч байна.
22:00 цагт Архангай аймгийн онцгой комисс:
Батлагдсан иргэн хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хотод очсон. Ирэхдээ хувийн автомашиндаа дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн байна. Хүнс тээвэрлэсэн автомашиныг шууд нэвтрүүлэх журам хөл хорионы үеэр үйлчилж байгаа учраас иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой хандаж, дэглэмээ сайн барих нь чухал гэдгийг манай аймгийн тохиолдол харуулж байна.
22:00 цагт Архангай аймгийн онцгой комисс
12 дугаар сарын 28 буюу өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 01-ний 18:00 цаг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио тогтоож ТЭГ зогсолт хийж байна. Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч болох 3 иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоосон. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа. Иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй.
22:30 цагт Архангай аймгийн онцгой комисс
Архангай аймгийн Батцэнгэл суманд Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн ирсэн нэг иргэн нийслэлд батлагдсан халдварын тохиолдолтой нэгдүгээр хавьтал байсныг аймгийн шуурхай штаб 11-р сарын 27-ны 12 цаг 50 минутанд мэдээлэл авч шуурхай ажиллаа.
Аймгаас мэргэжлийн багийн бүрэлдэхүүн шуурхай бүлэг байгуулан ажиллаж, тус суманд тандалт судалгаа хийн ажиллаа. Түргэвчилсэн оношлуураар 2 өрхийн 9 иргэнээс шинжилгээ авахад 1 иргэний хариу эерэг гарч, 8 иргэн сөрөг гарсан.
Шинжилгээний сорьцийг нийслэлрүү ХӨСҮТ рүү PCR–аар шинжилгээ авахаар дээж явуулахад тухайн иргэн болон түүний хүүгийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Ийнхүү манай аймагт халдварын 2 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Ихтамир суманд тухайн иргэний 1-р хавьтлын 3 иргэн байгаа бөгөөд Аймгийн засаг даргын захирамж гарч Ихтамир болон Батцэнгэл суманд 72 цагийн хугацаатай ТЭГ зогсолт хийхээр шийдвэрлэлээ.
Тухайн иргэний 1-р хавьтал 52 иргэнийг тусгаарласан бөгөөд 2-р хавьталын 102 иргэнийг гэрт нь хатуу хорионд оруулаад байна. Бусад 17 сум болон Цэцэрлэг хотын хувьд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилж байна. Иймээс иргэд та бүхнийг гэрээсээ гаралгүй халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг АОК-оос анхааруулж байна.
23:00 цагт Архангай аймгийн онцгой комисс
Батлагдсан тохиолдолын 1-р хавьтал болох 52 иргэнийг тусгаарласан бөгөөд 2-р хавьталын 102 иргэнийг гэрт нь хатуу хорионд оруулаад байна. Бусад 17 сум болон Цэцэрлэг хотын хувьд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилж байна. Иймээс иргэд та бүхнийг гэрээсээ гаралгүй халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг АОК-оос анхааруулж байна.
23:20 цагт Архангай аймгийн онцгой комисс
Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Архангай аймаг 12 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагт иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулж байсан боловч манай аймагт Ковид-19 вирусний хоёр тохиолдол батлагдаад байна. Иймээс иргэдээ татан авах ажиллагааг цуцлах, цуцлахгүй эсэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд энэ талаарх чиг үүргийг хууль эрхзүйн хүрээнд УОК шийдвэрлэж, АОК-т заавар өгч ажиллана.
24:00 цагт Архангай аймгийн онцгой комисс
Тандалт судалгаанд бүртгэгдсэн иргэдийн явах замын зураглалаас хамааран бусад сумдын хөл хорионы дэглэмийг дор бүр нь шийдвэрлэн ажиллана.
24:00 цагт Архангай аймгийн онцгой комисс
Батлагдсан тохиолдолын 1-р хавьталын 52, 2-р хавьтлын 102 тохиолдлыг тандалт судалгаагаар илрүүлээд байгаа бөгөөд маргааш өглөөнөөс эхлэн Сэлэнгэ аймагт ажиллаж байсан ЗӨСҮТ- ийн авто лабораторийн баг ирж, РСR-ийн шинжилгээг шууд хийн ажиллана. Нийт хавьталын 80 хувь Батцэнгэл суманд бүртгэгдсэн тул лабораторийн баг Батцэнгэл суманд байрлуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.
Н.БАТАА