Архангай аймагт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус аймгийн онцгой комисс иргэдийнхээ асуултад товч хариулт өгсөн юм.
Тэрбээр:
-Батцэнгэл суманд ковид-19 вирусийн 2 тохиолдол бүртгэгдлээ.
-Нэг хот айлын 9 иргэнээс шинжилгээ авсанаас аав хүү 2-ын хариу /18:00 цагт/ эерэг гарлаа.
-Батлагдсан хоёр тохиолдолд ямар нэгэн зовиур илрээгүй биеийн байдал сайн байна.
-Иргэн мал малладаг ба хөл хорио тогтоохоос өмнө хот орсон байв.
-Энэ сарын 15-ны өдөр өөрийн хувийн унаанд дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн.
-Өчигдөр /11-27/ ХӨСҮТ-ээс ирсэн батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээллийн дагуу шуурхай бүлэг гарган ажилласан.
-Тандалт судалгааны баг нэгдүгээр хавьтлын 52 иргэнийг олж тусгаарласан.
-Хоёрдугаар хавьтлын 102 иргэнийг тогтоож гэрийн хорионд оруулсан.
-Ихтамир сумын 3 иргэн батлагдсан тохиолдлын гэрээс идэш авах зорилгоор ирээд буцсан.
-Батцэнгэл, Ихтамир сумд хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийсэн.
-Дээрх хоёр сумдад ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил бүрэн хийгдсэн.
-Нийт тохиолдлын 80 хувь Батцэнгэл суманд тогтоогдсон тул PCR шинжилгээний лабораторийг тус суманд байрлуулж, бүх тохиолдолд шинжилгээ авч ажиллана.
-Хавьталд тодорхойлсон иргэдийн явсан замын зураглал гарган ажиллаж байна.
-Зураглалд бусад сумдаар зорчсон тэмдэглэл гарсан даруйд хариу арга хэмжээ авч ажиллана.
-Тэг зогсолт хийсэн 2 сумаар дамжин өнгөрөх тусгай зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Зогсохыг хориглоно.
-Орон нутгийн иргэдээ татан авах ажиллагаа тодорхой шийдвэргүй байна.
-Орон нутгийн хэмжээнд хүнсний нөөц хангалттай байна.
-Иргэд маань дархлаагаа дэмжиж, гэртээ байх нь халдвар тархахгүй байх хамгийн том боломж юм шүү.