Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ танилцууллаа. Тэрээр уг чиглэл, төлөвлөгөөндөө 9 зорилгын 66 зорилт, 172 хүрэх үр дүнг тусгасан байна.
1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл. Хүмүүнлэг, оюунлаг хотын иргэдийг бэлтгэн хотын соёлыг түгээн дэлгэрүүлнэ.
2. Хүний хөгжил. Хүн амыг эрүүл, сайхан амьдрах нөхцөлөөр ханган, чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, өндөр мэдлэг чадвартай, ёс суртахуунтай, хариуцлагатай, тогтмол орлоготой, бүтээлч нийслэлийн иргэнийг төлөвшүүлнэ.
3. Амьдралын чанар ба дундаж давхарга. Нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлж, албан бус салбарт ажиллагсдыг албан салбарт шилжүүлж, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлтийг хэрэгжүүлэн ажиллана.
4. Эдийн засаг. Инновацид суурилсан өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл үйлчилгээ оюуны бөөгнөрлийг дэмжиж, бүтээлч бие даасан эдийн засагтай тогтвортой болох суурийг бүрдүүлнэ.
5. Засаглал. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлж, иргэдийн оролцоог хангасан, авлигаас ангид, үр нөлөөтэй, хариуцлагатай мэргэшсэн тогтвортой засаглалыг бэхжүүлнэ.
6. Ногоон хөгжил. Байгалийн нөөцийг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангах замаар хүрээлэн буй орчны доройтлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицно.
7. Амар тайван, аюулгүй нийгэм. Иргэдийн аюулгүй, амар тайван гамшгийн эрсдэлгүй нөхцөлийг бүрдүүлнэ.
8. Бүс орон нутгийн хөгжил.
Хүн амын нутагшил, суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлж, бүс орон нутгийн хөгжлийн уялдааг хангуулна.
9. Улаанбаатар хот ба дагуул хот. Орон нутгийн оновчтой төлөвлөлтийн хүрээнд хотын төвлөрлийг задалж, орон сууц дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэн хот байгуулалтын үйл ажиллагаанд ухаалаг технологийн шинэчлэл хийнэ.