2020-11-27 13:341min00

Л.Энх-Амгалан: Татварын хөнгөлөлт эдэлж байгаа компаниуд үүрэг хүлээх ёстой

эНХ-аМГАЛАН

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн үг хэлсэн юм.

Тэрбээр “Хөнгөлөлт авч байгаа компаниуд үүрэг хүлээсэн цагт Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг дэмжих боломжтой. Ямар ч үүрэг хүлээхгүйгээр угжны хурга шиг хөнгөлөлт эдлээд яваад байдаг компаниуд байна. Ийм баймааргүй байна. Компаниуд хөнгөлөлт эдэлснээр иргэдийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүн хөнгөлттэй үнээр очмоор байна” гэв.

 

Н.БАТАА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй