Ойрын хавьтал гэж батлагдсан тохиолдолтой амны хаалт зүүхгүйгээр 15 минут буюу түүнээс дээш хугацаанд 1.5 метрээс ойрхон зайд хамт байсан хүнийг үздэг байна.
Манай улсад коронавирусын нэмэгдэж байгаа тохиолдлуудын 98 хувь нь тусгаарлалтад байсан ойрын хавьтлаас илэрч байна. Харин үлдсэн 2 хувь нь дам хавьтлаас илэрсэн байна.
Ер нь бол ойрын хавьтлаас халдвар илрэхээр дам хавьтал нь ойрын болоод явчихдаг ба энэ нь халдварын гинжин хэлхээ үргэлжилж байгааг харуулж байгаа ажээ. Тиймээс хүмүүсээ тусгаарлалтад байгаа хүмүүст дахин давтан шинжилгээ хийдэг гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр