Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гарах хөдөлгөөнийг өнөөдөр 22.00 цаг хүртэл онцгой комисс бүх хөдөлгөөнийг хаасан байна. Учир нь Мөрөн суманд коронавирусын сэжигтэй тохиолдол гарчээ. Энэ хүрээнд тус хотын хүн олноороо цугладаг зах гэх мэт газруудыг хааж, одоогоор Мэргэжлийн хяналтын газрын хяналт дор ариутгал халдваргүйтэл хийж байгаа аж.
Өнөөдрийн 22:00 цаг хүртэл хугацаанд
· Аймаг хоорондын хөдөлгөөн их байгаа тул Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас замын хөдөлгөөнд хязгаарлалт тавин, хянана.
· Аймгаас зөвхөн эмнэлгийн болон буяны машинуудыг л гаргана. Харин аймаг руу УОК-ын зөвшөөрсөн салбарын авто машинуудыг л нэвтрүүлнэ.
· Өнөөдөр Мөрөн сум руу нэвтэрсэн иргэдийг маргааш буцаан гаргахгүй.
Сэжигтэй тохиолдлуудын шинжилгээг нийслэл рүү илгээн, баталгаажуулна. Одоогоор 700 орчим иргэнээс шинжилгээ авсан. Хариу гарсны дараа бид нөхцөл байдлыг үнэлээд, орой 22.00 цагт дахин хэвлэлийн бага хурал хийнэ” Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр хэлжээ.
Л.Баяр