БЗД-ийн дүүргээс өнгөрсөн долоо хоногт иргэдээ коронавирусийн шинжилгээнд хамруулжээ. Ингэхдээ нийт 28 хорооны 7505 хүнд шинжилгээ хийж, 6500 хүнд түргэвчилсэн, 1005 иргэнд PCR шинжилгээг хийхэд 12 хүний хариу эерэг гарчээ.
Тиймээс БЗД-ийн 4, 10-р хорооны 25 мянга орчим иргэнийг ойрын хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг Баянзүрх дүүрэгт 15 цэг дээр авч байгаа.
Тухайн хороодод оршин суугчид 19001063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу
Л.Баяр