Сенегалд 100 гаруй далайчин үл тайлагдах өвчнөөр өвчилжээ

2020-11-20 14:101min0
unnamed

Сенегалын баруун хэсэгт 100 гаруй далайчин үл тайлагдах халдвараар өвчилжээ. Өвчний голомт Сенегалын нийслэл Дакар хотоос холгүйхэн, Рюфиск, Мбур гэх хоёр боомт хотын хооронд гарсан байна. Далайчдын бие дээр шархны тав хэлбэртэй тууралтууд гарч байгаа гэнэ. Энэ өвчнөөс зөвхөн загасчид биш, тэнгист гарсан хүмүүс өвчилж байна. Энд өвчний эх үүсвэр байгаа гэж үзжээ.

Сенегалын засаг захиргаа загасчлалын салбарынхантай уулзаж, бүх өвчтөнийг Рюфискийн цэнгэлдэх хүрээлэнд эмчилж байна.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй