Агаарын дулаан 0°C-ээс доошилсон үед агаар мандалд дэгдээд байсан усны уур жижиг мөсөн талст болон газарт буухыг цас орох гэнэ. Цасан ширхэг нь гадны өндөр даралтын нөлөөгүй учир зөөлөн байдаг. Ингээд та бүхэнд цасны тухай содон бөгөөд сонирхолтой баримтуудаас хүргэе.
–Цас бидэнд цагаан өнгөтэй харагддаг. Үнэндээ цас ямар ч өнгөгүй тунгалаг бөгөөд гэрлийн тусгалаас хамааран цагаан харагддаг байна.
-Цасан ширхэг дунджаар 1.2 см-ийн тойрогтой байдаг бөгөөд эрдэмтдийн олж тогтоосон хамгийн том хэмжээтэй нь 26.3 см-ийн диаметртэй байжээ.
-Цасан ширхэг олон мянган хэлбэр дүрстэй байдаг ч ерөнхийдөө 6 талсттай. -3-0 хэмийн хүйтэнд зургаан талт цасан ширхэг үүсдэг бол -3-5 хэмийн хүйтэнд зүү шиг урт нарийн хэлбэртэй нь үүсдэг ажээ.
-Цас орсон үед алхахад бид булчингаа илүү ихээр ажиллуулах шаардлагатай болдог. Энэ нь нэг талаараа биеийн тамирын дасгал хийж байна гэсэн үг юм.
-Цастай өдөр ном уншихад тархи илүү сайн ажилладаг байна.
-Цас орсон үед хүмүүс даарч, тамир тэнхээгээ сэлбэхийг хүсдэг учир илүү чанартай хоол, хүнс хэрэглэдэг.
-Өвөлд дургүй хүн байсан ч цасыг тодорхой хэмжээгээр сэтгэл хөдөлгөм гэж үздэг байна. Зарим уран бүтээлч өвлийн улиралд цастай холбоотой шинэ уран бүтээл туурвих сэдэл, санаагаа олох нь бий. Харин цасанд дуртай хүмүүс энэ үеэр хайр сэтгэлээ илчлэх, амьдралдаа шинэ алхам хийх, илүү их эрч хүчээр бялхаж байдаг ажээ.
-Цас өөртөө дуу шингээдэг тул ойр орчин илүү тайван, намдуу мэт санагддаг.
-Цас бидэнд сэрүүн, цэнгэг агаар бэлэглэдэг. Их хэмжээний цас орсны дараа нэг цагийн хугацаанд л агаарын бохирдол 90-95 хувь цэвэрших боломжтой.
-Гэрэл зурагчин Бентлэй анх 1885 онд цасан ширхэгийн нарийвчилсан талст бүхий гэрэл зургийг буулгажээ. Тэр 5 мянга гаруй өөр хэлбэрийн талстыг тогтоосон түүхтэй.
-“Хамгийн том цасан ширхэг” 1887 оны нэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Монтана мужид орсон гэж үздэг. Энэ цасан ширхэг 38 см урт, 20 см өргөн байсан гэж Гиннесийн номд бүртгэгджээ.
-Богино хугацаанд их хэмжээний цас орсон тохиолдлыг одоо сонирхуулъя. 2015 оны гуравдугаар сарын 5-нд Итали улсад 18 цагийн дотор 3 метр цас орсон тохиолдол бий.
-Арктикийн бүс дагуу нутагладаг иргэдийн дунд явуулсан судалгаагаар удаан хугацаанд хэт их цасан дунд амьдрах нь хүний сэтгэл зүйд нөлөөлж, улмаар ганцаардах, шизофреноор өвчлөх үндэс болдгийг тогтоожээ.
-Жил бүрийн хоёрдугаар сарын 2-нд Их Британид цасан бөмбөгийн баяр тэмдэглэдэг бөгөөд нийт орсон цасны 1\10-ээр нь нааддаг гэсэн тооцоо бий.
-Цасыг эскимос хэлэнд 100 гаруй янзаар нэрлэдэг байна.
-Дэлхийн хамгийн том цасан хүн 2008 онд АНУ-д сүндэрлэсэн бөгөөд 37.1 метр өндөр байжээ.
-Цас тэнгэрээс дунджаар 1.7 метр секундын хурдтай буудаг байна.
-Цаснаас айх эмгэгтэй хүн гэж байдаг аж. Цаснаас айх өвчнийг Чионофоби /Chionophobia/ хэмээн томьёолдог байна.
Л.Баяр