SARS-CoV-2 нь биологийн зэвсгийн шинжтэй гэх бүхий л үндэслэл байна гэж Оросын Липецк хоын халдвар судлаач эмч, анагаах ухааны доктор, профессор Михаил Бала мэдэгджээ. Тэрбээр өчигдөр хэвлэлд ярилцлага өгснийг товчлон хүргэж байна.
SARS-CoV-2 вирус зохиомол гаралтай юу гэсэн асуултад профессор Михаил Бала тэмдэглэхдээ, энэ өвчин юуны өмнө хүн амын тодорхой ангилал болох ахмад настнууд, илүүдэл жинтэй, зүрх судас, уушгины архаг хууч өвчинтэй, чихрийн шижинтэй хүмүүст хүнд тусаж байна гэжээ.
«Вирус нь биологийн зэвсгийн шинжтэй гэж хэлэх бүхий л үндэслэл байна. Энэ бол миний уран зөгнөл биш. Энэ бол ийм зэвсгийн шинжээчид зэрэг ихээхэн хүндлэл хүлээсэн хүмүүсийн мэдэгдэл» хэмээн тэрбээр мэдэгджээ.
Бала хэлэхдээ энэ вирус биологийн зэвсэг гэсэн ангилалд ихэнх зүйлээрээ нийцэж байгаа бөгөөд COVID-19-өөр өвчилсөн хүн удаан хугацааны туршид бусад халдвар тараагч эх үүсвэр болон үлддэг гэнэ.
«Хэн нэгэнд хүн амын тодорхой хэсэгт хохирол учруулах шаардлага гарсан гэж төсөөлье л дөө. Тэгээд л тэр үүнийгээ хийж л дээ. Нэгдүгээр энэ үүсгэгч нь магистраль тээврийн урсгалаас хол байсан ч хамаагүй тухайн хүн амын хэсэгт нэвтрэх нөхцөл бүрдүүлэх ёстой. Үүнийг дагаад энэ нь агаар дуслын замаар, дээр нь хүрсэн зүйл, хүнсээр дамждаг байж болох юм. Хоёрдугаарт, нууц үе 14 хүртэлх хоног. Халдвар авсан хүн нууц үедээ илүү их аюултай, тэр хэрээр вирус тараахад үр дүнтэй » гэж профессор Михаил Бала мэдэгдэв.
Хамгийн гол нь SARS-CoV-2 тухайн байныхаа эсэхэд нэвтрэх чадвар гэж эмч үзэж байна. «Энэхүү булаан авах агуу механизм нь вирусийг хүний бие махбодод амархан нэвтрүүлэх боломж болдог» гэжээ.
Хүний дархлааны систем нь вирусийн эсрэг гаж нөлөө үзүүлдэг гэж профессор мэдэгджээ. “Ихэвчлэн вирус эсэд нэвтэрч хуулбарлах үйл явцыг эрхшээлдээ оруулдаг бөгөөд вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд бие махбод вирусийн эсрэг дархлааны механизмыг ачаалж, нөхцөл байдлыг хяналтандаа авдаг. Гэхдээ энэ тохиолдолд эсрэгээрээ байна! ” гэж тэрбээр мэдэгджээ.
“Хүний биеийн дархлааны хариу урвал илүү хүчтэй байх тусам өвчтөний эс, дотоод эрхтнийг устгах үйл явцын цар хүрээ ихэсдэг. Дархлааны систем дайрах зэрэг цитокины шуурга эхэлдэг гэсэн үг. Вирус нь эсийг ниргэж, бодисын солилцоог алдагдуулдаг. Тэгэхээр эсийн өмнө нь архаг өвчнөөр эрт өвчлөх тусам вирус түүнд илүү их хор хөнөөл учруулдаг гэсэн үг” хэмээн профессор Михаил Бала тайлбарлажээ.
“Урт хугацааны нууц үе, халдварын өндөр түвшин, хоруу чанар гээд вирус зохиомлоор бий болсныг нотлох бүхий л шинж ил байна. Дээр нь архаг хууч өвчтэй гэсэн зорилтот бүлэг үүнд багтана” хэмээн анагаах ухааны доктор мэдэгджээ.