Якутын Якутск хотын захиргаа захиргааны байрны ажилтнууд ажиллаж байгаа хэд хэдэн барилгаа зарахаар шийдвэрлэжээ. Якутскийн тэргүүн Сардана Авксентьева захиргаагаа арай жижиг байшин руу нүүлгэх талаараа орлогчидтойгоо жил гаруйн турш хэлэлцсэн гэсэн аж.
Авксентьева хотын захиргааныханд хотын төвд үнэтэй байранд суух шаардлагагүй, хямд төсөрхөн байранд шилжих нь зөв гэжээ. Мөн эрх мэдэлтэн болгоныг хаалганы цаана нуусан, олон том өрөөтэй байх ёсгүй гэж үзэж байна.