ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ. Үдээс өмнө 11.00 цагийн мэдээллээс хойш 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 85 болж Монгол Улсад батлагдсан тохиолдол 518 боллоо.
Эерэг гарсан шинжилгээнүүд:
-Сэлэнгийн голомтын нийт 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Нийт тохиолдлын тоо 41 боллоо.
Голомтын байдал:
-Улаанбаатарт голомт 14 нэмэгдээгүй
-Дархан-Уул аймагт голомт 11 нэмэгдээгүй
-Орхон аймагт голомт 13 нэмэгдээгүй
-Дорноговь аймаг голомт 1 нэмэгдээгүй
-Говьсүмбэр аймаг 1 голомт нэмэгдээгүй
-Улаанбаатар төмөр замын харьяа 4 нэмэгдээгүй
–Сэлэнгийн голомтын нийт 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Нийт тохиолдлын тоо 41 боллоо.
Халдвартын клиникт 176 тохиолдол эмчлэгдэж, биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 35, хөнгөн 140 хүн байгаа юм. ХӨСҮТ-д 182 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.
Халдварын голомт үүссэн таван аймаг болон Улаанбаатар хотод хариу арга хэмжээ, тандалт судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна. Иргэд цар тахлыг барих үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаад талархлаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр