Манай улс тусгай үүрийн нислэгээр 27 183 иргэнийг эх орондоо татан авчраад байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ хугацаанд тусгай үүргийн нислэгийг түр зогсоох шийдвэрийг гаргаад байна.
Гэхдээ гадаад улс орноос иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийг 12 дугаар сараас нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх юм байна. Хэрэв нөхцөл байдал сайжирч ирэх сараас тусгай үүргийн нислэг үйлдэн, иргэдээ татан авахаар бол тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн, нэг өрөөнд нэг өрх гэсэн зарчим баримтлах ажээ.
Одоогийн байдлаар тусгаарлах байрнуудын агааржуулалт, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна гэж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.
Л.Баяр