ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. 2020.11.18-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ.
-Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2690 дуудлага ирснээс 776 нь яаралтай тусламж, 1914 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
-ЭХЭМҮТ-д 29 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 140 мэс засал хийгдэж, яаралтай 65, төлөвлөгөөт 75 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 140 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй.
Эрүүл мэндийн яам