Өнөөдөр Засгийн газрын хуралдаж Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг тасралтгүй хэвийн явуулах асуудлыг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.
Энэ хүрээнд, хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Тавантолгой, Нарийнсухайт, Оюутолгойн ордоос Гашуунсухайт-Шивээхүрэн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг бүрэн шинжилгээнд хамруулахыг холбогдох албаныханд даалгав. Мөн тус боомтыг “Ногоон бүс” болгон зарлаж тээврийн дараалал үүсгэхгүй зохион байгуулахыг УОК-ын дарга Шадар сайд, ЗТХ-ийн сайд, УУХҮ-ийн сайд, Сангийн сайд болон аймгийн Засаг дарга нарт чиглэл болгов.
Мөн энэ үеэр Монгол Улсад ирж буй бүх төрлийн шуудан илгээмжийг ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайд болон холбогдлох албаныханд даалгалаа.