Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлагдаж, хатуу хөл хорио тогтоогоод байсан ч иргэдийн зорчих хөдөлгөөний нягтаршил буураагүй тул өнөөдрөөс хөл хориог чангатгаж, цагийн хуваарьт шилжүүлээд байна.
Мөн төрийн байгууллагын ажилчдын 10-15 хувь нь ажиллаж, хүнс, эрүүл мэндийн салбарынхан л ажиллахаар зохицуулалт хийгээд байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил, шийдвэрүүд өдөр тутам өөрчлөгдөж байна.
УОК-ын даргын дэргэдэх өчигдөр оройны шуурхай хуралдаанаас хөл хориог цагийн хуваарь шилжүүлэх, чангатгах шийдвэртэй холбоотойгоор бүх шатны шүүх хуралдаанд өөрчлөлт орсон байна. Тиймээс шат шатны шүүхүүд энэ хорио цээрийн хугацаанд товлогдсон шүүх хуралдаануудыг тодорхойгүй хугацаанд хойшлуулж байгаагаа мэдэгдээд байна.
Улсын Дээд шүүхээс мэдээлж байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол гарсан, Коронавирус халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдлээс хамгаалах, үйл ажиллагааны бэлтгэлжилт, бэлэн байдлыг дахин төлөвлөхтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 17-наас 20-ны хооронд товлогдсон хяналтын шатны /эрүү, иргэн, захиргаа/ бүх шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдье.
Мөн Та бүхэн манай вэб сайтад байгаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “МЭДЭГДЭЛ”-тэй танилцаж, тэндээс зохих мэдээлэл авахыг үүгээр зөвлөж байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах мэдэгдлийг гаргаж байна
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдлээс хамгаалах, үйл ажиллагааны бэлтгэлжилт бэлэн байдлын төлөвлөлт, шүүх хуралдааныг алсын зайнаас /цахим сүлжээгээр/ явуулах ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд товлогдсон Эрүүгийн болон Зөрчлийн хэргийн бүх шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдье.
Та бүхэн тус давж заалдах шатны шүүхийн www.citycourtofcriminalappeals.mn цахим хуудсанд байршуулсан байгаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “МЭДЭЭЛЭЛ”-тэй танилцаж, тус Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн болон тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авах боломжтой.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дараах мэдэгдлийг гаргаж байна
2020.11.16
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Коронавирус халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдлээс хамгаалах, үйл ажиллагааны бэлтгэлжилт, бэлэн байдлыг дахин төлөвлөхтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл товлогдсон шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдье.
Цаашид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор гарсан аливаа шийдвэр, мэдээллийг цаг алдалгүй тухай бүрт нь мэдэгдэх болно.
Мөн Та бүхэн манай вэб сайт болон шүүхийн пэже хуудсанд байгаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “МЭДЭГДЭЛ”-ийн дагуу гаргасан шүүхийн албан ёсны хаяг, байршил, холбоо барих мэдээлэлтэй танилцана уу.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб
https://bzd.civilcourt.gov.mn/2020/11/16/medegdel.html