2020-11-18 10:221min00

Коронавирусийн голомтод тооцогдсон газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийлээ

125954692_1104089150025172_8768107412836117686_n_20201117044909

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн  халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг /2020.11.16/ хийжээ.  Нийт  312 м.кв талбайд 0.06 хувийн жавелионы уусмалаар Оюутны өргөө, МУБИС-ийн оюутны нэг, хоёрдугаар байр, Хөдөлмөрийн дээд сургуулийн дотуур байр,  Багануур дүүргийн цагдаагийн пост 140, ОБХ-ийн байр, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын цэгийн байр, Төлбөр хураах байр ТАЦ, Хяналтын цэг ПҮҮ, Онцгой байдлын хэлтсийн Зил-130 автомашин зэрэг нийт найман обьектод уг халдваргүйжүүлэлтийг хийжээ.