Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдлын талаар тус аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал, УОК-ын бие төлөөлөгч, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр нар мэдээлэл хийж байна.
Одоогийн байдлаар Дархан-Уул аймагт түргэвчилсэн оношилгоогоор сэмжигтэй гурван тохиолдол илэрсэн бөгөөд PCR шинжилгээгээр энэхүү шинжилгээний хариу баталгаажих юм. Тэр болтол өнөө өглөөний 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 18-ны 06 цагт хүртэл 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд бүрэн тэг зогсолт хийх шийдвэрийг гарган хөдөлгөөн хорьсон шийдвэрийг гурван хоногийн хугацаанд сунгах болсон байна.
Энэ хугацаанд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтагч нарыг олж тогтоох, голомтыг илрүүлэх, шинжилгээг баталгаажуулах ажлыг гүйцэтгэх юм. Мөн Дархан-Уул аймгийг 7 хэсэг болгон хувааж хүнс нийлүүлэхээр шийдлээ гэж аймгийн онцгой комисс мэдээллээ.