Бригадын генерал Ж.Ариунбуян “Хөл хориог 90 хувьтай бүрэн хэрэгжүүлж чадсан улсад халдварын тархалт 40 гаруй хувиар буурсан статистик байна. Улс орнуудын туршлагаас харахад  хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл хөл хорио байна. Үүнийг иргэд сайн ухамсарлаж, албаны хүмүүсийн тавьж байгаа шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байна. Энэ бол иргэний үүрэг. Бүх шатанд хууль хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана.

Хөл хорио зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хуулийн хариуцлага тооцож ажиллана. Төрийн бүх шатны байгууллага ажлын тусгай горимд шилжиж ажиллаж байна.

Үлдэж байгаа хугацаанд байгууллагууд аль болох онлайнд ажлаа шилжүүлж, зохион байгуулахыг албан ёсоор шаардаж байна.

Зөвхөн хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах зориулалттай байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Н.БАТАА

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн