Шотландын иргэн, 3 хүүхдийн ээж Жонстон Сандра Девин скретч-картын Үндэсний лотонд хожсон гэдэгтээ өнөө хэр нь итгэж ядан сууна. Тэрбээр яг тохиромжтой цагт нь, орлогын ганц эх үүсвэр нь ганцхан шууданч нөхөр нь болсон хүнд үед ингэж хожсондоо баяртай байгаагаа давтан давтан илэрхийлжээ.
“9, 10, 13 гээд өсвөр насны гурван хүүхэдтэй манай гэрт байнга л өрөөний маргаан болдог. Тиймээс бидний хийхийг хүсэж байгаа хамгийн анхны зүйл бол том байшин худалдан авах. 13 настай охин маань өөрийн гэсэн өрөөтэй болно. Тэр өрөөгөө яаж тохижуулахаа хүртэл бодоод амжчихсан шүү” хэмээн Сандра ярьжээ.
Сандра хожсон гэдгээ мэдмэгцээ 100 фунт л хожжээ гэж бодсон гэнэ. Харин нөхөр Мартин нь 1000 фунт гэдэгт нь итгэлтэй байв.
Үндэсний лотоны скрэтч карт 3 фунт стерлингийн үнэтэй. Харин шагнал нь 3 фунтээс 300 000 фунт стерлингт хүрдэг байна. Гэтэл шотланд ээж хамгийн дээд шагналыг хүртсэн байна.
Орчуулагч: Марта
Эх сурвалж: Mir24.tv