Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 18. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 4. Лхагва гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул
Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Эх сурвалж: MNB