Хэрэглэгчийн төвд нийслэлийн хэрэглэгчдээс модны үнэ нэмэгдэж, нэг шуудай нь 7000-10000 төгрөгт хүрсэн гэх гомдол мэдээллүүд ирүүлжээ.
Үүнтэй холбогдуулан гамшгийн үед харьяа дүүргийнхээ хэмжээнд модны үнийг хөөрөгдөхгүй байх, зохиомол хомсдол үүсгэхгүй байх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг ШӨХТГ дүүргийн Засаг дарга нараас хүссэн албан бичиг хүргүүлсэн байна.
Нийслэлийн статистикийн газраас энэ сарын 11-ний байдлаар хатуу түлшний үнэ 3500-4500 төгрөг байжээ.
Л.Баяр