Жуулчдын аялалын төлөвлөгөө ихэнхдээ өөрчлөгддөггүй. Иймээс тэд хэдэн жилийн өмнөөс аялах төлөвлөгөөгөө гаргаж, захиалгаа өгдөг билээ. Гэхдээ энэ жил Мальтад байдаг 28 метрийн өндөр хадан нуман хаалга болох  “The azure window” нурсан туршлагаас харахад жуулчдыг аялалын төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргээд байна. Мөн тэдний төлөвлөгөөнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж байгаа аж. Иймээс дэлхийн хамгийн алдартай, үзэсгэлэнтэй дурсгалт газар болон хотуудыг сүйрэхээс нь өмнө амжиж үзээрэй.

Сөнөсөн тэнгис

Сөнөсөн тэнгис нь далайн төвшнөөс 430 метрийн дор оршдог бөгөөд жил бүр түүний усны төвшин нэг метрээр багасч байна. Сүүлийн зуун жилийн хугацаанд энэхүү нуурын усны төвшин 25 метрээр багасч байгаа бөгөөд энэ үзэгдэл эрчимжжээ.

1977 онд нуур нь хоёр хэсэгт хуваагдсан.  Улмаар нуурын урд хэсэгт аж үйлдвэрүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Сөнөсөн тэнгисийн усны байгалийн эргэлтэд хор хөнөөл учруулж байгаа аж. Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд Палестины хот болон тосгоны ус зайлуулах хоолой Сөнөсөн тэнгисийг ихээр бохирдуулж байгаа юм. Харамсалтай нь, Паленстинчууд энэ нуурыг аврах, хамгаалах асуудал огт анхаарлаа хандуулахгүй байна  

Усан доорх шүрэн том хад

Энэ хад бол усан доорх дэлхийн хамгийн том шүрэн хад билээ. Түүнийг сансраас харах боломжтой бөгөөд нийтдээ 344400 кв.километр талбайг эзлэдэг. Шүрэн хад нь амьд бие организмын төрөл бүрийн амьдралыг тэтгэдэг. Гэхдээ өнөөдөр түүний хамгаалалын асуудал асуултын тэмдэгийн дор үлджээ. Үүнд хэд хэдэн зүйлс нөлөөлж байна.

Тухайлбал,  шүрийг нь сүйтгэж буй  хар салхи, шүрээр хооллодог далайн одны олширч байгаа болон хүний үйл ажиллагаатай холбоотой юм. Мөн дэлхийн дулаарал энэхүү байгалийн гайхамшигт үзэгдлийг сүйрэхэд нөлөөлж байна.

Петрийн эртний хот

бүхэлдээ хадан сийлбэрээс бүтсэн Иорданийн хот. Энэхүү хот нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд орсон байдаг. Гэхдээ хэр удаан энэхүү хот оршин тогтнох нь тодорхойгүй. Элэгдэл, сэргээн засах ажиллагаа буруу хийгдсний улмаас энэ хот сүйрэхэд ойрхон байна.

Цагаан хэрэм

Хятадын Цагаан хэрэм нь эхнээсээ сүйрч эхэлсэн гэж хэлж болно. Учир нь энэхүү хэрмийг арчлах нь  багасчээ. Зөвхөн жуулчдын очдог хэсэг нь маш сайн хадгалагдан үлдсэн байдаг юм байна. Харин жуулчдыг оруулдаггүй бүсэд нутгийн иргэд тоосгыг нь авч өөрсдийн гэрээ босгоход ашигладаг юм.  Мөн төмөр зам барихын тулд хананы зарим хэсгийг нураах болжээ.

Том хавцал

Том хавцал – дэлхий дээр хамгийн гүн хавцлын нэг бөгөөд АНУ-ын Аризона мужийн нутаг дэвсгэрт оршдог. Түүний урт 446 км, өргөн нь 6-29 км-т хэлбэлздэг. Үүнээс гадна хавцлын 4000 кв.км нутагт уран олборлох уурхай ажиллаж байна. Энэ нь нутгийн экосистемд хөнөөл учруулж байгаа аж.  Мөн жуулчид энэ хавцалаар аялахдаа маш их хог хаядаг юм байна.

Мальдив

Газрын диваажин Мальдив нь энэтхэгийн далайн номин цэнхэр ус алтан шаргал элсэрхэг арлыг хүрээлэн оршиж байна. Мөн босоо шүрэн хад байрладаг. Гэхдээ Эль-Ниньо дулаан урсгалаас болоод усны температур 5 градус болтлоо өсчээ.

Улмаар хад бүхэлдээ сүйдсэн гэж хэлж болно. Үүнээс гадна, арлуудын хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс 2-4 метрээс хэтэрдэггүй. Иймээс дэлхийн дулаарал Мальдивийн хувьд жинхэнэ аюул болоод байна. “Хэрвээ дэлхийн дулаарал, мөс хайлах явц эрчимжиж эхэлбэл миний улс долоон жилийн дараа энэ дэлхийгээс бүр мөсөн алга болно” гэж тус улсын ерөнхийлөгч хэлж байсан удаатай.

Науру

Номхон далайн баруун хэсэгт орших жижиг улс Науру. Энэ улсад арван мянган хүн амьдардаг. Хэрвээ далайн усны төвшин нэмэгдэх юм бол энэ улс мөн адил усанд живнэ. Гэхдээ хүмүүс өөрсдөө энэ арлыг сүйрэхэд хүргэж байгаа аж.Учир нь энэ арал дээр хүмүүс фосфорит ихээр олборлодог юм байна.  

Глейшерийн үндэсний парк


Глейшерийн үндэсний паркийн нутаг дэвсгэрт эхэндээ 150 мөсөн уул байдаг байв. Гэхдээ өнөөдөр дэлхийн дулаарлаас болоод тэнд 25 л үлджээ.

Касбах Телуэт

Мароккогийн дурсгалтын газрын нэг Касбах Телуэт хана нь элэгдэл болон арчилгаа дутагдсны улмаас сүйрэх аюулд ороод байна. Харин энэхүү хананы үлдсэн хэсгийг нь авран хамгаалах ажлыг 2010 онд зарласан байдаг.  

Гиз дэх пирамидын цогцолбор

Гиз дэх пирамидуудыг МЭӨ XXVI-XXIII зууны үед барьсан гэдэг. Энэхүү барилга нь маш их элэгджээ. Иймээс жуулчдыг нэвтрэхийг хориглосон ажээ. 

Биг-Сур

Калифорнийн далайн эрэг маш үзэсгэлэнтэй газар тул Засгийн газар нь ивээлдээ авч, энд үйлдвэрлэл эрхлэхийг хоригложээ. Гэхдээ хүний үйл ажиллагаа оролцоогүй энэ үзэсгэлэнт газар аюулд ороод байна. Учир нь тус нутагт зам байхгүй учир гал гарсан үед яаралтай арга хэмжээ авч чаддаггүй ажээ.

Венец

Жуулдчын хамгийн их очдог газар бол Венец. Жил бүр энэ хотод үерийн 100 гаруй тохиолдол гардаг юм байна. Үүнтэй холбоотойгоор ирэх 100 жилд энэ хот усанд автана гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Бэлтгэсэн: Э.Уранцэцэг

http://www.news.mn/?id=2491

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн