М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдвол эв нэгдлийг бэхжүүлж, улс орноо өөд татна гэдгийг Төв нутгийнхан хамгийн сайн мэднэ. Тэд М.Энхболдыг УИХ-д сонгох бүртээ итгэж захиас даалгавар өгдөг, М.Энхболд ч тэрийг нь яв цав биелүүлсээр ирсэн. Нэг тойргоос гурван удаа, нэг ч завсаргүй сонгогдоно гэдэг амласнаа хийдэг, хийхээ амладаг хүний л шинж.
Төрөлх нутаг Төв аймагтаа М.Энхболдын эхлүүлсэн олон ажил бий. Томоохноос нь дурдвал Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих санаачилгыг гаргаж, яриа хэлэлцээг эхлүүлсэн хүн бол М.Энхболд.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Төв аймаг төдийгүй улс орондоо маш олон ажил эхлүүлсэн. Өөрөө хийснээ ярьдаггүй л болохоос Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын бүх хүүхдэд мөнгө олгож, цалин тэтгэврийг хамгийн их хувиар нэмж, томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн байдаг.
Миеэгомбын Энхболдыг би хамгийн шилдэг, ухаалаг, боловсролтой улстөрч гэж хүндэлж явдаг. Түүнээс гадна манай нутгаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн учир манай гэр бүл түүнийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Түүний дэвшүүлсэн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөр нь Монгол Ардын намын мөрийн хөтөлбөртэй уялдсан, ард иргэдийн аж амьдралд нийцэж байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, залууст чиглэсэн олон заалт нь энэ мөрийн хөтөлбөрийн цөм нь гэж ойлгосон. Тиймээс энэ чиглэлдээ илүү анхаарч ажиллахыг хүсч байна. Монголчууд зөв сонгол хийдэг. Энэ удаад ч зөв сонголт хийнэ.
1 comment
loans vancouver
online payday loans
cash and loan