Коронавирусийн халдвар дотооддоо бүртгэгдэж, халдварын голомт хаанаас эхэлсэн нь одоог хүртэл тодорхой биш байна. Тиймээс Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлыг 12 дугаар сарын 1-нийг хүртэл зарлаж, хөл хорио тогтоогоод байна.

Одоогийн байдлаар халдварын голомтыг тогтоох, халдвартай хүмүүсийг илрүүлэх, халдварын тархалтыг хумих ажилд чиг үүрэг бүхий байгууллагууд нь онцгой анхаарч ажиллаж байна. Мөн иргэдийн хүнсний аюулгүй байдал, хангалт, өдөр тутмын ахуйн хэрэглээг тасалдуулахгүй байх тал дээр анхаарлаа хандуулсаар байгаа юм.

Мөн энэ үеэр хүнсний зохиомол хомстол үүсэх, үнийн хөөрөгдөл бий болох нөхцөлийг ШӨХТГ-аас анхаарч ажилласаар байна. Харин энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Махны үнийн дээд хязгаарыг тогтоох захирамж гаргасан байна. Тэгэхээр Дархан-Уул аймгийн иргэдийн хувьд махны үнэ тодорхой болж байгаа учраас хяналт тавих боломж нээлттэй болж байгаа юм.

Засаг дарга Б.Азжаргал “Одоо бол мах бэлтгэлийн цаг үе учраас махны нийлүүлэлт багасах, үнэ өсөх ямар ч боломжгүй. Тиймээс махны зохиомол хомстол үүсгэж, үнэ нэмэх асуудал гаргахгүй” гэж мэдэгдэж байсан юм. Ямартай ч хэлснээ хэрэгжүүлж, махны үнийг тогтоох захирамж гаргаад байна.

Н.БАТАА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн