Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг авах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд зарим Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ авах цэгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангажээ.
Иймд “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх нэр бүхий 18 цэгт очиж, халдварын эрсдэлд өөрсдийгөө оруулахгүй байх үүднээс харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утсаар холбогдон, цаг авч шинжилгээ өгөхийг анхаарууллаа.
-Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
-Баянгол дүүрэг – Эмүжин төв
-Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
-Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
-Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
-Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер
-Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг
-Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
-Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
-Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
-Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр
-Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
-Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
-Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
-Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
-Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
-Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
-Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургуульд нэр зааж дурьдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг авч үйлчлүүлнэ үү.
Л.Баяр