УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Тодруулбал хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчин нууцаар нэвтрэх гэсэн 28 иргэнийг илрүүлсэн байна.
Үүнд:
-Улаанбаатар Ховд аймгийн чиглэлд хүнс тээвэр ачиж явсан автомашинд Говь-Алтай аймгийн иргэн Э нь Ховд аймагт оршин суух бүртгэлтэй 10, Говь-Алтай аймагт оршин суух бүртгэлтэй нэг иргэнийг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.
-Хэнтий аймаг руу хоёр, Дундговь аймгийн Даланжаргал сумын постоор том оврын автомашинд суун нэвтрэхийг завдсан дөрвөн иргэнийг саатуулсан.
– Норд бенз автомашинтай иргэн Ц гэгч жолоочийн кабинд сууж явсан зорчигч нь Замын үүд суманд ажилтай иргэн Э гэгч хүн байна.
-Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр гурван иргэн нэвтрэх оролдлого хийсэн.
Энэ мэтчилэн Хэнтий аймагт дөрөв, Увс аймагт хоёр гэх нийт 28 иргэнийг зөрчлийг илрүүлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.
Н.Батаа