2021 оны гол өнгө нь Y354 Кумулус буюу цайвар цэнхэр өнгө гэж дизайнерууд хэллээ. Энэ мөнгө тайвшрал, маргаашдаа итгэл итгэлийг өгдөг байна.
Энэ өнгөний нэрийг орчуулбал “бөөн үүл” гэсэн утгатай юм байна. Бөөн үүлс нь байгаль дээр дулаахан, цэлмэг цаг агаарыг илтгэдэг. Түүн шиг Y354 Кумулус нь ч эрч хүчээр дүүргэж, шинэ амжилтын хүч өгдөг байна. Тиймээс мэргэжилтнүүд ирэх оныг дахин сэргэхийн бэлгэдэл болгож энэ өнгийг сонгосон байна.
“Энэ хүнд цаг үед хүмүүсийг боломжтой бүхнийг хийж, тэвчээртэйгээр урагшлаасай гэсэн урам зориг өгөхийг хүссэн. Олон зүйл тодорхойгүй, хэлж болохооргүй энэ үед бид итгэл найдвар бий болгомоор байна. Бүх зүйл бидний гарт байгаа шүү дээ” хэмээн дизайнерууд мэдэгджээ. Ирэх оны өнгөний трендийг тодорхойлох төсөл 2016 оноос хэрэгжиж байна.
Орчуулагч: Марта
Эх сурвалж: Mignews.com.ua