Цахим орчинд хуурамч, ташаа мэдээлэл цацсан 39 иргэнийг шалгаж байгаа бөгөөд таван иргэнд нь хариуцлага тооцсон байна. Харин 34 иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдлээ.
Хуурамч мэдээлэл олон нийтэд цахим хуудсан зөрчилд шалгагдаж байгаа 34 иргэний дотор гадаад улсын гурван иргэн байгаа талаар онцлон дурдсан юм.
Ямартай ч иргэдийг цахим хуудсанд албаны эх сурвалжгүй түгээгдэж байгаа мэдээлэлд итгэж болохгүйг санууллаа. Мөн албан ёсны мэдээлэл УОК, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны шуурхай штабын хэвлэлийн хурлаар мэдээлэгдэж байгааг дахин сануулж байна.
Мөн Хэнтий аймагт Коронавирусын батлагдсан тохиолдол илэрсэн гэх мэдээлэл нь ташаа бөгөөд түргэвчилсэн оношилгоогоор сөрөг гарсан, лабораторийн шинжилгээ хараахан гараагүй байгаа бөгөөд түргэвчилсэн оношилгоо бол сэжигтэй тохиолдолд бүртгэгдэж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэлдээ онцлон дурдав.
Н.БАТАА