Өглөөний 11.00 цагаас хойш голомтын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн Сэлэнгэ аймгийн голомтын 181 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд мөн халдвар илрээгүй байна.
Манай улсад батлагдсан тохиолдол нэмэгдээгүй. Улаанбаатар хотын ойрын хавьтал нэмэгдэж 348 хүн болж байна. Үүнээс 76 хүний шинжилгээг үргэлжлэн хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Л.Баяр