Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 18-нд гаргана гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийх үеэрээ тодорхой тайлбар өглөө.
Хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатар хотод гацсан иргэдийг 18-нд гаргана шийдвэр гаргаагүй байна. Нэгдүгээр болон дам хавьтлын бүх хүнийг шинжилж дуустал Улаанбаатар хотоос гадна 21 аймаг орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатараас иргэдийг гаргахгүй.
Мөн хэвлэл мэдээлэл гарчиглахдаа УИХ-ын гишүүдийн пост, жиргээг албаны мэдээ мэтээр олон нийтэд хүргэж байна. Тиймээс гишүүдэд мэдээллийн нэг цонхыг барина гэсэн албан бичгээр хүргүүлж байгаа гэсэн мэдээлэл өглөө.
Л.Баяр