Яг одоо Улсын онцгой комиссын даргын шуурхай хуралдаж байна. Уг хуралдаанаар хуурам, албаны бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлага тоооцх асуудлыг эрчимжүүлэх талаар албаныхан санал солилцож байгаа аж. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдээд байна.
Тэрбээр “УОК-ын даргын шуурхай:
1. Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын шинжилгээ хийж давтан сөрөг гарч халдвар илрээгүй.
2. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг ПСР-аар нягталж байна.
3. Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй
4. УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан!
5. Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах чиглэлүүдийн хэрэгжилт явц
6. Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна…” гэв.
Н.БАТАА