Коронавирусний халдварын тохиолдол дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-ын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Тэгвэл тус шийдвэрийг зөрчиж, ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд иргэдийг нууж, аймгийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэх гэж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ.
Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд зааснаар хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах юм байна.
Иймд иргэдийг УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлж, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй байж, холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.