Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүсээс Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 10 хоногийн хугацаанд 45 болсон байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын сарын 7-нд анхны тохиолдол бүртгэгдсэний дараа багц шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрсэн байна. Ингээд Энхсаран сувилалд байсан 61 хүнийг ХӨСҮТ-д авчирч тусгаарлажээ. Арвандугаар сарын 7-ноос хойш өнөөдрийн байдлаар “Энхсаран”-д байсан 45 хүнээс ар араасаа дараалан коронавирус илрээд байна.
Арваннэгдүгээр сарын 6-наас урагш хөөж, 14 хоног тус сувилалд тусгаарлагдаж байгаа гарсан зургаан тээврийн жолоочийг байгаа газарт нь тусгаарлажээ. Эдгээр жолоочийн гурав нь хотод байсан учраас ХӨСҮТ-д авчирч тусгаарласан бол үлдсэн гурван жолоочийг Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймагт тусгаарласан байна.
Жолооч нараас эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдээд байна.
Л.Баяр