2020 оны 11 дүгээр сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбарт лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс гурван хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1815 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй байна.
Үүнд:
-Арваннэгдүгээр сарын 3-нд Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн 172 хүн
-Аравдугаар сарын 24-нд Франкфурт Улаанбаатарын онгоцоор ирсэн 70
-Дорнод аймагт тандалтаар хийсэн 66 хүн
-Дархан-Уул 138 хүн
-Сайн дураар шинжилгээ өгсөн 52 хүн
-Тандалтын зорилгоор 111 хүн
-ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 11 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 боллоо.
Коронавирусийн халдвар шинээр илэрсэн тохиолдлууд нь: Аравдугаар сарын 26-ны өдөр Будапештээс ирсэн нэг хүний шинжилгээ, “Энх саран” сувиллын үйлчлэгч нэг хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрч, Коронавирусийн гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ гэсэн мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Л.Баяр