Хэнтий аймгийн Баянхутагт суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тус сэжигтэй хоёр тохиолдол нь түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан байна. Тус иргэдийн шинжилгээг Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг руу явуулж, PCR шинжилгээ хийлгэхээр болжээ.
Тус иргэд нь Улаанбаатар хотоос хулгайн замаар гарч, аймгийн төвд ирж шатахуун түгээх станцаар үйлчлүүдээд, цаашаа Баянхутагт суманд гэртээ очсон байна. Тус иргэний маршрутыг нарийн тогтоох ажлыг Хэнтийн аймгийн Шуурхай штаб ажиллаж байгаа аж. Түүнчлэн 14 хоногийн хөл хорио тогтоож байгаа юм байна.