Улсын хэмжээнд гарч буй ойн хээрийн түймэр онц байдал зарлахад хүрээд байна. Өчигдөр (2017.06.08) Богдхан уул, Баруун ширээт уулыг тойроод таван газарт гарсан гал түймрийг цурманд оруулхаар Онцгой байдлыг албан хаагчид болон Зайсангийн оршин суугчид, Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан юм.
Иймд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бороо орж, цаг агаарын хуурайшилт зогсох хүртэл иргэдийг Богдхан ууланд аялахыг хориглолоо.
Иргэд ой мод, хээр газар аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, түлсэн галаа унтраалгүй орхисноос болж гал түймэр гардаг байна. Богд хан ууланд гарсан түйм аялалын зам дагуу гарсан нь иргэд гал алдаж байгальд их хэмжээний хохирол учруулж байгааг албаны хүмүүс онцоллоо. Цагдаагийн байгууллага ууланд гал алдсан иргэдийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.