Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл өнөөдөр хийх үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Манай улс коронавирус тархаж эхэлсэн цагаас эхлэн эрүүл мэндийн бэлэн байдлаа хангаж ажилласан. Үүний гол чухал зүйл нь бол оношлуурын асуудал юм.
Манай улс Японы оношлуурыг авч ашиглаж байсан. Засгийн газар, ДЭМБ, хандивлагч орнуудын тусламжтайгаар оношлуурын хангалттай нөөцтэй байгаа. Бид өчигдөр нэмэлтээр оношлуур авсан. Тусгай үүргийн онгоцоор байнга нэмэлт оношлуур авч байгаа. Коронавирус гарсан цагаас бид оношлуурын хомсдол орж иргэдийг шинжлэхгүй байсан тохиолдол байхгүй” гэж хэллээ.