Зах, худалдааны төвүүдэд заавал үнэ бичиж тавих, хэрэглэгчдэд ил тод байх шаардлага Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлж газар дээр нь арга хэмжээ авч байна.
Худалдаачид бараа, бүтээгдэхүүний үнээ тавихгүй учраас цаг, үзэмж, нийлүүлэлт зэргээс шалтгаалж үнийг байнга өөрчилж хэлж байна.
Мөн 115 дугаарт гомдол мэдүүлж байгаас үзэхэд цахим мэдээллээс хараад бухимдсан, зурагтаар тэгж ярьж байна, хамаатны хүн сая мах авсан чинь ингэсэн байна гэх баталгаагүй мэдээллүүд өгч заавал шалгахыг шаардаж байна.
Гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд 50-60 хувь нь батлагдахгүй, худал мэдээлэл байна. Бид цөөн хүнтэй ачаалал ихтэй ажиллаж байгааг минь хүндэтгэн иргэний үүргээ биелүүлж эх оронч байхыг хүсэж байна. Бид гомдолыг заавал баталгаажуулж арга хэмжээ авахаас өөр аргагүй юм гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэв.