Улсын Онцгой комиссоос 21 хоногийн тусгаарлалтын дараа гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шийдвэрийг дахин сэргээлээ. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд 21 хоног тусгаарлагдаад гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах шийдвэрийг иргэдийн хүсэлтийн дагуу  УОК цуцлаад байсан юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн 21 хоногийн тусгаарлалтаас гарах иргэдээс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана хэмээн гарын үсэг авч гаргах юм байна.

Учир нь  Covid-19 халдвар 22, 21, 24 дэх өдрүүдэд илрэх тохиолдол гарч байгаа тул  ийнхүү ахин сэргээжээ.   Одоогийн байдлаар тусгай үүргийн нислэгийг Монгол Улсад үүссэн нөхцөл байдлын улмаас  тодорхойгүй хугацаанд цуцалсан билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн