Коронавируст халдвар ( covID – 19 ) гэж ямар өвчин бэ ?
Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын шинэ халдварт өвчин .
Халдвар хэрхэн дамждаг вэ ?
• Халдвартай хүн ханиах , найтаах үед агаар дуслын замаар
• Бохир гар , эд зүйлсээр дамжин шууд хавьтлын замаар
Ямар шинж тэмдэг илэрч болох вэ ?
• Халуурах
• Хуурай ханиалгах
• Амьсгал давчдах Цээжээр өвдөх
Өвчлөгсөдийн 81 хувь нь хөнгөн , дунд , 14 хувь нь хүнд , 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байна .
Хэн илүү өвчилж байна вэ ?
Бүх насныхан өвчилж байна . 90 гаруй хувийг 30 – аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд өндөр настан , архаг хууч өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна .
Коронавируст халдвар анх хэрхэн үүссэн бэ ?
n – CoV вирусийг анх сарьсан багваахайнаас хүнд дамжин хүнд халдварласан байж болзошгүй гэж үзэж байна . Одоо уг вирүс нь хүнээс хүнд халдварлан тархаж байна .
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам