Монголын төр засаг ачааны машины нэгэн жолоочоос улс дотор коронавирус тархсан эхний тохиолдлыг зарлалаа. Энэ жолооч 3 долоо хоногийн хөл хорионы дараахан эхнэртээ болон хоёр төрөлдөө халдвар дамжуулжээ.
Далайд гарцгүй, Орос, Хятадтай хиллэдэг энэ улсад вирусийн 376 тохиолдол гарсан, бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн гэж мэдээлж байсан юм. Мөн гадаадаас ирсэн хүмүүстээ хатуу хяналт тогтоож байсан нь хилийн чанадад байгаа олон монголчуудыг эсэргүүцэхэд хүргэж байлаа.
Гэвч Оросоос Улаанбаатарт өнгөрсөн сард ирсэн ачааны машины жолооч хуульд заасны дагуу 3 долоо хоногийн турш хөл хорионд байсан хэдий ч гэр бүлийнхээ 3 хүнийг халдварлуулсан гэж онцгой байдлаас нь мэдээлжээ.
Эрүүл мэндийн үндэсний хорооноос нь түүний явсан хөдөлгөөнийг харуулсан схем гаргажээ. Тухайлбал, тэрбээр 3000 хүнтэй тоглолт үзсэн байна.
Коронавирусийн тохиолдол гарсан хотод бусад аймагтай холбох замыг нь хааж, сургуулиудыг хааж, 3 өдрийн тусгаарлалт зарласан нь олныг сандралд оруулжээ.