Монгол Улсад шинэ коронавируст цар тахлын таван тохиолдол бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор УОК-оос шуурхай арга хэмжээ авч, Засгийн газарт цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулан тогтоол гаргуулаад байна. Засгийн газар өчигдрийн ээлжит бус хуралдаанаараа энэ сарын 17-ны өдрийн 06 цагт хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргаад байна.
Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор зарим нэг спортын үйл ажиллагаа цуцлагдсан байна.
Монголын шагайн харвааны холбооноос цахим хуудсаараа дамжуулан Улсын онцгой комиссын 2020.11.11-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос ирүүлсэн 4/204 тоот албан бичгийн дагуу 2020 оны арван нэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан Монгол Бахархалын өдөрт зориулсан Шагайн харвааны тэмцээн цуцлагдсан болохыг мэдэгдэж байна.
Н.БАТАА