Хүнсний хангамж хэвийн явах ёстой учраас хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.
Бусад үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хүсье. Хамтдаа цар тахалыг даван туулах хэрэгтэй байна.
Хөдөлгөөнийг эрс хязгаарлах зөвлөмжийг дагаж, ард иргэд зөвхөн хүнс, эмийн хангамж, ус авахаар гарч болно. Бусад тохиолдод эрсдлээс өөрийгөө хамгаалж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө.
Н.Батаа