Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоож байгаатай холбоотойгоор төрийн байгууллагуудад дараах зохицуулалтыг хийж байгаа юм байна.
Төрийн байгууллагуудын ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албанд хэн ажиллах нэрс өнөөдөр орой гарч байгаа. Тэр хүмүүс ажиллаж бусад нь гэртээ байна.
Харин хувийн байгууллагуудыг ажилчдаа гэрээсээ онлайнаар, ажиллах нөхцөлөөр хангахыг уриалаад байна.
Л.Баяр