Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс 20 цагт хуралдсаны дараа Засгийн газар ээлжит бус хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “ДЭМБ аас өгч байгаа зөвлөмж, Монгол Улсынхаа энэ чиглэлийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөмж, салбар салбарын эрсдэлийн үнэлгээний зөвлөмжийг үндэслэж Улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байна. Хатуу хөл хорионы зарчимд шилжлээ” гэв.
Н.Батаа